Даатгалын мэргэжилтэн экспертүүд танд өөрсдийн туршлага, мэдээлэлд үндэслэн даатгалын зах зээлд компаниудын чадамж, үйлчилгээ, гэрээний нөхцөл, даатгалын төрөл, хамгаалалтын онцлог зэрэг шаардлагатай мэдээллийг боловсруулан судалгаа хийж, дүгнэлт өгөх
Даатгалын зардлыг үр ашигтай удирдах, таны бизнесийн онцлог, эрсдлийг судалж үнэлээд хамгийн тохиромжтой, даатгалын зөв шийдлийг боловсруулан санал болгох
Одоо хэрэгжиж буй даатгалын гэрээнд дүн шинжилгээ хийж, үйл ажиллагааны онцлогт тохирсон, зөв бүрэн хамгаалагдсан эсэхэд мэргэжлийн зөвлөмж дүгнэлт өгөх,
Үйлчлүүлэгчийг төлөөлөн даатгалын компаниудтай гэрээний нөхцлийг хэлэлцэх, гэрээг байгуулах
Үйлчлүүлэгчийн хэрэгцээг үндэслэн хэрэв монголын зах зээлд нэвтэрч амжаагүй даатгалын бүтээгдэхүүний шинэ хэлбэрийг даатгалын компанид санал болгож хөгжүүлэн, хамтарч нэвтрүүлэх