Компанийн үүсгэн байгуулагч нь Даатгалын эдийн засагч мэргэжлээр төгссөн санхүүгийн салбарт 18 жил ажилласан туршлагатай. Андеррайтер, Давхар даатгал, Нөхөн төлбөрөөр тус тус мэргэшин ажилласанаас даатгалын компанид удирдлагаар 6 жил ажиллаж мөн Даатгалын Актуар тооцоолол,Барилга Угсралтын даатгал, болон бусад төрлийн даатгалаар дотоодод болон ОХУ, Малайз улсад мэргэжлийн сургалт, дадлагад хамрагдсан туршлагатай.
Компанийн зөвлөх нь зах зээл судлал, борлуулалт, гадаад харилцаа, зөвлөгөөний чиглэлээр нийт 23 жил ажилласан туршлагатай. Мөн гадаадын хөрөнгө оруулалтын зөвлөх компанийн монгол дахь төлөөлөгчөөр ажиллаж байсан.
Давхар даатгал хариуцсан брокер нь Англи улсын “Лондонгийн Санхүү Бизнесийн сургууль”-ийг Санхүүгийн менежмент мэргэжлээр бакалавр, Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй даатгалын компанид Давхар даатгалын менежер, уул уурхайн байгууллагад төслийн зохион байгуулагчаар ажилласан 10-аад жилийн ажлын туршлагатай.
Увс салбарын захирал нь банкны салбарт 27 жил ажилласан туршлагатай ба даатгалын брокероор мэргэшин ажиллаж байна.