Ангилал
Хэзээ
3 жилийн өмнө
Үсгийн хэмжээ
“Даатгалын багц дүрэм”-д өөрчлөлт орууллаа
3 жилийн өмнө
“Даатгалын багц дүрэм”-д өөрчлөлт орууллаа

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит дөрөвдүгээр хуралдаан өнөөдөр болж нийт 16 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Энэ удаад УИХ-ын 2017 оны 299 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн 3.1.2-т “Даатгалынкомпанийгхөрөнгийнзахзээлдгарахад дэмжих бодлогыг хэрэгжүүлэх”, 21 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Зээлийн хүүг бууруулах стратеги”-ийн 4-т тусгагдсан “Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, өрсөлдөөнийг бий болгож санхүүжилтийн зардлыг бууруулах” чиглэл, арга хэмжээний дагуу даатгалын компаниудын хөрөнгийн зах зээлдэх оролцоог нэмэгдүүлэх, хөрөнгийнзахзээлийгдэмжих, даатгагчийн хөрөнгийг олон талт хөрөнгө оруулалтадбайршуулжэрсдэлийгтархаахзорилгоорхолбогдохжурмуудадөөрчлөлторууллаа.

Тодруулбал, Санхүүгийнзохицуулаххорооны 2019 оны 02 дугаар тогтоолоор баталсан “Даатгалынбагцдүрэм”-ийнхоёрдугаархавсралт “Даатгагчийнтөлбөрийнчадварыншалгуурүзүүлэлт, түүндхяналттавихжурам”-д заасан компанийн өрийн хэрэгсэлд байршуулах дээд хувь буюу 20 хувийг 30 хувь, Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компанийн хувьцаанд байршуулах дээд хувийг 1-р ангилалд 20 хувь болгон нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ. Даатгалын компаниудынбонд, хувьцаа хэлбэрээр хөрөнгө оруулалтад байршуулах хөрөнгийн дээд хэмжээгийнхүүнэмэгдүүлснээр олонталтхөрөнгөоруулалтад байршуулахболомжийг бүрдүүлэхийн сацуу хөрөнгийн зах зээлийг дэмжсэн арга хэмжээ юм.

Хуралдаанаар “Ти Би Ассетменежмент ҮЦК” ХХК-ийн үүсгэн байгуулсан “Ти Би Инвестмент” хувийн хөрөнгө оруулалтын сангийн үүсгэн байгуулах баримт бичгийг бүртгэх, “БиБиЭсЭй” ХХК-д үнэтцааснызахзээлдхөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэ нюм.  

Мөн нэг аж ахуйн нэгжийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээхээр, 7 хадгаламж зээлийнхоршооныхадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаагсунгахаар, нэрбүхий хоёр аж ахуйн нэгжид үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагааэрхлэх, нэг иргэнд үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор тус тус шийдвэрлэлээ.  

© 2024 ДААТГАЛ БОЛОН ДАВХАР ДААТГАЛЫН ЗУУЧЛАЛ